uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 7-р сар 06

Өсвөрийн сурын харвааны түрүү харваач өнөөдөр тодорно

ByambadorjByambadorj


Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өчигдөр эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

 

Энэ жил төлөвлөснөөс олон буюу 420 гаруй харваач бүртгүүлсэн тул тэмцээнийг товлосон өдрөөс нэг өдрийн өмнө эхлүүлжээ.


Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Сурын салбар хорооны дарга, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Сүүлийн жилүүдэд хүүхэд, залуучуудын дунд үндэсний сурын харваагаар хичээллэх сонирхол нэмэгдэж, өсвөрийн харваачдын тоо жилээс жилд өсөж байна. Өнөөдөр сурын талбайд цуурайтаж буй хүүхэд, өсвөрийн харваачдын уухайн дуу нь үндэсний сурын харвааны өв уламжлал үргэлжилж, залгамж хойч үедээ өвлөгдөж буйн илэрхийлэл юм. Цаашид хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлж, үндэсний сурын харвааг хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно” гэжээ.

 

Өсвөрийн сурын харвааны түрүү харваач өнөөдөр тодрох бол маргааш наадмын харваа урианхай сураар үргэлжилнэ. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ