“Дэлхийн адууны өдөр”-ийг санаачлагч Монгол Улс энэ долоодугаар сарын 10-13-нд үндэсний баяр наадамтай зэрэгцүүлэн тус өдрийг тэмдэглэх гэж байна.
Адууны соёл, өв уламжлал, нүүдлийн иргэншлийн үнэт өвийг олон улсад сурталчлан таниулах энэхүү өдрүүдийн хүрээнд 50 гаруй орны зочид, төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж, адууны өв соёлыг сурталчлахад оролцох юм.
“Дэлхийн адууны өдөр”-ийн үндсэн үйл ажиллагааг долоодугаар сарын 13-нд Улаанбаатар хотын ойролцоох Хүй долоон худагт зохион байгуулах бөгөөд хөтөлбөр нь бэлэн болоод байна.
Хөтөлбөрийн дагуу "Дэлхийн адууны өдөр"-ийн нээлт долоодугаар сарын 13-нд болж, даргаах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
- Олон улсын морин уралдаан
- 10,000 морьтны жагсаал
- Морьт харвааны тэмцээн
- Морин циркийн үзүүлбэрүүд
- Морьтны гайхамшиг, өв соёлыг сурталчилсан урлаг, спортын цуврал тоглолтууд
- Монголын уламжлалт хурдан морины уралдаанууд
- Хүчин бөхийн барилдаан багтаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар баталсан. Уг тогтоолд 56 орон хамтран зохиогчоор нэгдсэн бөгөөд хүн төрөлхтний өнгөрсөн, өнөөгийн ахуй амьдралд адууны гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмрийг тодотгон, адууны өв соёл болон бэлчээр, нүүдлийн аж ахуйн хэв маягийг хамгаалж, хадгалахыг уриалж жил бүрийн 7 дугаар сарын 11-нд Дэлхийн адууны өдрийг тэмдэглэж байхаар болсон юм.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



