uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 8-р сар 18

COP17: Ногоон бүс өнөөдөр олон нийтэд нээлтээ хийнэ

ByambadorjByambadorj


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын хүрээнд ажиллах Ногоон бүс өнөөдөр 10:00 цагт олон нийтэд нээлтээ хийнэ.

Ногоон бүс нь иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор холбосон, олон нийтэд нээлттэй оролцооны талбар юм.

Энд байгаль орчны шийдэл, шинэ санаа, инновац, сайн туршлага, төсөл хөтөлбөрүүдийг олон нийтэд танилцуулж, оролцогч талууд туршлага солилцох, хамтын ажиллагаа өрнүүлэх боломж бүрдэнэ.

Ногоон бүсийн нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон байгаль хамгаалагчдын төлөөлөл оролцоно.

Нээлтийн үеэр Морин хуурын найрал хөгжим, үндэсний дуу хөгжим, балетын уран бүтээл зэрэг соёл, урлагийн тусгай тоглолт толилуулах юм.

Ногоон бүсээр зочилсноор иргэд COP17-ын хүрээнд хэрэгжүүлж буй байгаль орчны төсөл, санаачилга, шинэлэг шийдлүүдтэй танилцаж, олон нийтэд зориулсан арга хэмжээнүүдэд оролцох боломжтой.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ