uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 8-р сар 27

Э.Батшугар :Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй

ByambadorjByambadorj


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP17-ын хүрээнд Эрүүл мэндийн яамнаас Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монголын Үндэсний Олимпын Хороотой хамтран “Эрүүл хүнс, Эрүүл хүн” арга хэмжээг зохион байгуулж байна.

“Эрүүл хүнс, Эрүүл хүн” арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Эрүүл мэндийн яамнаас Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Монголын үндэсний олимпын хороотой хамтран зохион байгуулж байгаа.

Монгол Улсад COP17 болж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг төдийгүй томоохон үүрэг, хариуцлага юм. Энэ хурал нь цөлжилт, газрын доройтлын асуудлыг хэлэлцэхээс гадна тэдгээрийн хүн, нийгэм, эдийн засагт үзүүлэх өргөн хүрээний нөлөөллийг харж, харилцан уялдаатай шийдэл эрэлхийлж байгаагаараа онцлогтой.

Өнөөдөр дэлхий нийтээр газрын доройтол, цөлжилт, ган, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг харилцан уялдаатай сорилттой нүүр тулж байна. Эдгээр нь байгаль орчны асуудлаар хязгаарлагдахгүй бөгөөд хүнсний үйлдвэрлэл, хүртээмж, шим тэжээл, усны аюулгүй байдалд нөлөөлж, улмаар хүний эрүүл мэндэд нөлөөлж байна.

Иймээс хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харах бус, харин хүний эрүүл мэндийн нэг чухал суурь хүчин зүйл гэж харах шаардлагатай.

Монгол Улсын хувьд энэ асуудал бидний амьдралын хэв маяг, уламжлалт хүнсний тогтолцоотой салшгүй холбоотой. Өргөн уудам нутаг дэвсгэр, нүүдлийн мал аж ахуйд тулгуурласан хүнсний тогтолцоо маань байгаль, газар нутаг, усны төлөв байдлаас шууд хамаардаг.

Гэвч уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд, бэлчээрийн доройтол, усны хүртээмж зэрэг нь хүнсний хүртээмж, чанар, шим тэжээлд шинэ сорилт бий болгож байна. Үүний зэрэгцээ эрүүл бус хооллолттой холбоотой халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэ, хүн амынхаа эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хүнсний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага бидний өмнө байна.

Тиймээс бидний зорилго бол зөвхөн хүнсийг эрүүл, аюулгүй болгох бус, эрүүл хүнс бий болох нөхцөлийг бүхэлд нь бүрдүүлэх явдал юм.

Энэ бол нэг салбарын хийх ажил биш. Хөдөө аж ахуй, байгаль орчин, ус, боловсрол, худалдаа, үйлдвэрлэл, эрүүл мэнд, хувийн хэвшил, иргэний нийгэм, цаашилбал иргэн бүрийн оролцоо шаардлагатай.

Монгол Улс энэ ойлголтыг COP17-ийн хүрээнд өрнөж буй олон улсын яриа хэлэлцээнд өөрийн онцлог, туршлагаар баяжуулахыг зорьж байна.

Бид уламжлалт мэдлэг, нүүдлийн соёл, байгальтай зохицон амьдрах ухаанаа орчин үеийн шинжлэх ухаан, технологитой хослуулсан шийдлүүдээ хуваалцахын зэрэгцээ олон улсын сайн туршлага, шинэ санаа, шийдлээс суралцахыг зорьж байна

Энэ жилийн COP17-ийн “Restoring Land, Restoring Hope” буюу “Газрыг сэргээж, Итгэл найдвараа сэргээе” гэсэн уриа ч бидэнд нэг чухал зүйлийг сануулж байна₮ гэдгийг онцоллоо.

 

Нийтэлсэн: COP17 Mongolia

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 19 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв