uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 8-р сар 28

Ургац хураалтын чийгийг бууруулж, болцыг жигдрүүлэх зорилгоор десикаци хийхийг зөвлөж байна

ByambadorjByambadorj


Ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, ургамлын чийгийн агууламжийг бууруулж, богино хугацаанд хатаах болон болцыг жигдрүүлэх зорилгоор Ургамал хамгааллын газраас тариаланчдад зориулан десикаци хийх зөвлөмжийг гаргалаа.
 
Десикаци нь ургацын талбайд бордоо болон контакт үйлчилгээтэй гербицидийг хэрэглэснээр ургамлын ногоон эдийн фотосинтезийг зогсоож, навчинд үлдсэн шим тэжээлийг үрэнд шилжүүлэх үйл явц юм.
 
Ингэснээр навч, иш хурдан хатаж, ургац хураалтын үеийн алдагдлыг бууруулахаас гадна бүтээгдэхүүний чанар, үр ашгийг нэмэгдүүлдэг.
Таримал тус бүрд бэлдмэл хэрэглэх горим
Үр тарианд:
Суховей- Үрийн чийг 30%-иас ихгүй болоход шүршинэ. Хэрэглэх тун 1,5-2,0 л/га. Шүрших шингэний зарцуулалт: 100-300 л/га, агаараас шүршихэд: 50-100 л/га.
Реглон супер- Үрийн чийг 30%-иас ихгүй болоход шүршинэ. Хэрэглэх тун 1,5-2,0 л/га. Шүрших шингэний зарцуулалт: 200-300 л/га, агаараас шүршихэд: 50-100 л/га байна.
Төмсөнд:
Суховей- Төмсний булцуу сууж дуусах ба хальс зузаарах үед шүршинэ. Хэрэглэх тун 2,0 л/га. Шүрших шингэний зарцуулалт: 100-300 л/га,
Реглон супер: Төмсний булцуу сууж дуусах ба хальс зузаарах үед шүршинэ. Хэрэглэх тун 2,0 л/га. Шүрших шингэний зарцуулалт: 200-300 л/га байна.
Тосны ургамалд:
Суховей- Ургамлын хонхорцог болон үр хүрэнтэх үед шүршинэ. Хэрэглэх тун 1,5-2л/га. Шүрших шингэний зарцуулалт: 100-300 л/га, агаараас шүршихэд: 50-100 л/га,
Реглон супер: Ургамлын хонхорцог болон үр хүрэнтэх үед шүршинэ. Хэрэглэх тун 1,5-2л/га. Шүрших шингэний зарцуулалт: 200-300 л/га, агаараас шүршихэд: 50-100 л/га байна.
Ургац хураалтын хүлээлгийн хугацаа:
Бэлдмэлийг үйлчилсний дараа үр тариа болон тосны ургамлыг 5–7 хоног, төмсийг 7–12 хоногийн дараа хураан авна.
Дикватыг хэрэглэх хугацаа, тун хэмжээ болон хүлээлгийн хугацаа нь таримлын төрөл, цаг агаар, бүтээгдэхүүний найрлагаас хамааран ялгаатай байж болдог тул үйлдвэрлэгчийн заавар, шошгоны шаардлагыг чанд мөрдөж ажиллахыг ХХААХҮЯ-наас анхааруулж байна.

  Ургац хураалтын чийгийг бууруулж, болцыг жигдрүүлэх зорилгоор десикаци хийхийг зөвлөж байна  

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 14 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв