uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо

ByambadorjByambadorj


Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуралдаанд ажиглагчийн хувиар оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ.

Тэрбээр, Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого баримтлан, бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох эрмэлзэлтэй гэдгийг нотоллоо.May be an image of textMay be an image of textMay be an image of text

Киргиз Улс энэ удаагийн хуралдааныг “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор “Дэлхийн шударга дэг журмын гол тулгуур болох НҮБ: Олон туйлт дэлхий ертөнцийг цогцлооход ШХАБ+орнуудын оруулах хувь нэмэр” сэдвээр зохион байгуулж байна.

Хуралдаанд манай улсаас гадна Хятад, Орос, Энэтхэг, Турк, Беларусь, Казахстан, Узбекистан, Тажикистан, Азербайжан, Армени, Вьетнам, Пакистан, Египет, Иран, Лаос, Того зэрэг 20 орчим улсын төр, засгийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш болон олон улсын бусад байгууллагын удирдах албан тушаалтан хүрэлцэн иржээ.May be an image of textMay be an image of textMay be an image of text

Хуралдаанаар:

  • Өнгөрсөн жил Тяньжин хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үр дүнг урагшлуулж, ирэх 10 жилийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх,
  • Бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлын сорилтуудыг хамтран шийдвэрлэх,
  • Худалдаа, эдийн засаг, тээврийн дэд бүтэц, ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах зэрэгт анхаарах,
  • Уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, соёл, хүмүүнлэг зэрэг салбарт хамтрах,
  • Дижитал, хиймэл оюун ухаан, залуучуудын солилцоо, тогтвортой хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар голлон хэлэлцэнэ.

 

Гишүүн орнууд “Бишкекийн тунхаглал” болон гишүүн орнуудын аюулгүй байдлыг хангах, хар тамхи, мансууруулах бодис, гэмт хэрэг, уур амьсгалын өөрчлөлттэй  тэмцэх, эрчим хүч, тээвэр, логистик, мэдээллийн аюулгүй байдал зэрэг салбарт хамтран ажиллах 28 баримт бичигт гарын үсэг зурсан байна.

“ШХАБ+” гэдэг нь тус байгууллагын өргөтгөсөн уулзалтын загвар юм.

Гол гишүүн орнуудын уулзалтад ажиглагч орнууд, яриа хэлэлцээний түншүүд болон НҮБ зэрэг олон улсын байгууллагын тэргүүнийг оролцуулан, томоохон асуудлаар илүү өргөн хүрээнд зөвлөлддөг.

Өөрөөр хэлбэл “+” гэдэг нь ШХАБ-ын өсөн нэмэгдэж байгаа нээлттэй, хүртээмжтэй байдал, даян дэлхийн хөгжилд үзүүлэх нөлөөг илэрхийлдэг юм.

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн дараагийн хуралдааныг Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс даргална.

May be an image of text

ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс хил, нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор байгуулсан түүхтэй.

Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гишүүн нь бөгөөд Монгол Улс, Афганистан ажиглагч орон юм.

Азербайжан, Армени, Бахрейн, Египет, Балба, Шри-Ланка, Камбож, Мьянмар, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, Турк, Мальдив, Лаос гэсэн 15 улс ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш орон болоод байна.May be an image of textMay be an image of text

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 16 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв