uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 08

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

ByambadorjByambadorj


Ордон жил бүр 24 төрлийн дугуйланд 4,000 гаруй хүүхдийг хамруулж, хэдэн арван мянган хүүхэд, багачуудад соёл, урлагийн үйлчилгээ үзүүлж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аварга, эрдэмтэн судлаач, урлаг, соёлын зүтгэлтэн, эх орныхоо хөгжлийг түүчээлэх шилдэг иргэдийг бэлтгэдэг үе үеийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч, дасгалжуулагч болон хүүхэд багачуудад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүсэн ерөөлөө.

Эрдэм боловсрол, оюун ухаан, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээ, эрүүл чийрэг бие бялдартай, хөдөлмөрч хичээнгүй хүүхэд багачуудыг бэлтгэх цогц орчин бүрдүүлэх нь төрийн бодлогын тэргүүлэх зорилтын нэг байх учиртайг  хэллээ.

Хүүхдийн хөгжилд өнөөдрийн зарцуулсан хөрөнгө маргаашийг бүтээдэг хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт гэж үздэгээ илэрхийллээ.May be an image of one or more people, dais and text

Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын Хүүхдийн ордны дэргэд үндэсний бахархалт амьтан-мазаалайг бэлгэ тэмдгээ болгосон “Мазаалай” спорт цогцолборын бүтээн байгуулалт ид өрнөж байна.

Ирэх жилийн зургаадугаар сар гэхэд ашиглалтад орох энэ цогцолборт спортын 13 төрлийн дугуйлан тогтмол ажиллаж, жил бүр 7,000 гаруй хүүхэд хамрагдана. Мөн 40 гаруй мянган хүүхэд, өсвөр үеийнхэн спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломж бүрдэх юм.

Ерөнхийлөгч цогцолборыг төлөвлөсөн хугацаанд нь, чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулахыг захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, гүйцэтгэгч “Тотал идеал” ХХК-ийн удирдлагуудад захилаа.

May be an image of one or more people

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүүхдийн ордны шанз хөгжмийн багш Д.Саруулд Гавьяат багш,  ахлах нягтлан бодогч М.Байгалмаад Гавьяат эдийн засагч цол хүртээлээ.

Мөн Алтан гадас одонгоор зургийн багш Д.Соёлмаа, драмын дугуйлангийн багш Ө.Нямсүрэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар бүжгийн багш Б.Сумъяагэрэл, жижүүр Э.Энхдэлгэр нарыг шагналаа.

Өнгөрсөн жил Монголын Хүүхдийн ордны 486 сурагч 28 улсад зохион байгуулсан арга хэмжээнд оролцон, үндэсний өв соёлоо сурталчлан таниулсан байна. Энэ хичээлийн жилээс ахлах ангийн сурагчдад зориулсан IELTS, TOEFL-ийн шалгалтад бэлтгэх хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж, Герман хэлний анги нээжээ.

Цаашид нийслэл, дүүргийн алслагдсан бүсэд амьдарч, суралцаж буй 30 гаруй мянган хүүхдийг урлагийн мастер класс сургалтад хамруулж, урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Манай улс хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлж, үндэсний урлаг, соёлын өвийг өвлөн тээгч иргэдийг бэлтгэх, урлаг, спортоор дамжуулан гоо зүйн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор 1958 онд Монголын Хүүхдийн ордон байгуулсан түүхтэй.

Өдгөө 100 гаруй багш, ажилтантай, 4,000 гаруй хүүхэд төрөл бүрийн дугуйланд суралцаж байна. Өнгөрсөн хугацаанд 170 гаруй мянган хүүхэд төгсөн гарчээ.May be an image of one or more people, newsroom and text

May be an image of dancing and textMay be an image of dancing and textMay be an image of violin and flute

May be an image of one or more people and textMay be an image of one or more people and text

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 11 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв