uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 08

Шаардлага хангаагүй эмийг эргүүлэн татаж байна

ByambadorjByambadorj


Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас шаардлага хангаагүй эмийг зах зээлээс эргүүлэн татаж эхэлсэн байна.

Тухайлбал, 2026 оны долоодугаар сарын 31-ны өдрийн эм шинжлэх лабораторийн шинжилгээгээр шаардлага хангаагүй БНХАУ-ын Guizhou tiandi Pharmaceutical үйлдвэрлэгчийн 2502026 цувралын дугаартай Metoclopramide 10mg туншилтай эмийг эрсдэлийн хоёрдугаар ангиллаар түгээлтийн 65 сувгаас эргүүлэн татжээ.

 


 

Түүнчлэн 2026 оны наймдугаар сарын 11-ний өдрийн шинжилгээний дүгнэлтээр Индонез улсын PT.Caprifamindo Laboratories үйлдвэрлэгчийн FE8665 цувралын дугаартай Дае-Кал шахмал эм нь шаардлага хангаагүй тул эрсдэлийн хоёрдугаар ангиллаар эргүүлэн татаж дууссан байна.

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ