uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 09

3х3-ын эмэгтэйчүүдийн гранпри дуусаж, “Улаанбаатар Амазонс” чансаагаар дөрөвдүгээрт жагслаа

ByambadorjByambadorj


Сагсан бөмбөгийн 3х3-ын эмэгтэйчүүдийн гранпригийн цуврал тэмцээн албан ёсоор өндөрлөлөө.

Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн хувьд улирлын тоглолт дууссан гэсэн үг. Энэ улиралд Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос эмэгтэйчүүдийн гранпри 25 цуврал тэмцээн зохион байгуулжээ. Монголын “Улаанбаатар Амазонс” багийн хувьд 25 цувралын 11-т нь оролцсон юм. Тэд оролцсон бүх тэмцээндээ хасагдах шатанд өрсөлдсөн гэх статистиктай улирлыг дуусгалаа. Тодруулбал, Улаанбаатар, Жинанийн гранприд түрүүлж, Шиантао, Венад хоёрдугаар байр эзэлсэн.

Түүнчлэн Сингапурт гурав, Шанхайд дөрөв, Батамд тав, Бангкок, Чэндүд зургаа, Манилагийн гранприд наймдугаарт шалгарчээ. Харин улирлын хаалтын тэмцээн болох хамгийн өндөр чансаатай шилдэг найман баг өрсөлдсөн Шанхайн финалд тавдугаар байр эзэллээ. “Улаанбаатар Амазонс”-ын хувьд энэ улиралд Б.Ариунцэцэг, О.Хулан, Амари Робинсон, Тао Май Труонг, Грэйс Элизабет Берг гэсэн бүрэлдэхүүнтэй өрсөлдөв.

Улирлын сүүлчийн чансаагаар Нидерландын “Нидерланд” тэргүүлж, Румыны “Бухарест”, Азербайжаны “Нэвчэ Сокар” баг удаалсан бол манай “Улаанбаатар Амазонс” дөрөвдүгээрт жагслаа. “Амазонс”-ын хувьд чансааг тэргүүл байсан ч сүүлийн Батамын гранпригийн дараа байраа алдсан юм.

 

 


 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 11 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв