uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 11

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

ByambadorjByambadorj


Улсын нэгдүгээр төв эмнэлэг дэлхийн анагаах ухааны салбарын дэвшилтэт технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэх, иргэдэд хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хүргэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд тус эмнэлэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БНСУ-ын Meerecompany-ийн зохион бүтээсэн Revo-I робот мэс заслын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.  

Нээлтийн үеэр Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал П.Анхтуяа үг хэлэхдээ “УНТЭ-ийн мэс заслын тусламж, үйлчилгээнд түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нэгэн мөч тохиож байна. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайд асан Ж.Чинбүрэнгийн санаачилгаар одоогийн Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын гүйцэтгэлээр бид Revo-I робот мэс заслын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Уг системийг нэвтрүүлэхэд манлайлан ажиллаж буй УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн баг хамт олонд талархал илэрхийлье. Бид эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэх зорилгоор БНСУ-д сургахаас гадна ХСҮТ-ийн хамт олонтой нягт хамтран ажиллаж эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэлээ. Цаашид уг технологийг өргөжүүлэх, иргэдэд үйлчлэх хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн даатгалд хамруулах, хүний нөөцөө бэлтгэх тал дээр анхаарч ажиллана” гэжээ.

Тус эмнэлэг робот мэс заслын тусламжтай өвчтөнд аюул багатай үйлчилгээ үзүүлэх, хүрц хэцүү эмгэгийг авахад гардаг хүнд бэрхшээлийг шийдвэрлэх боломжтой аж. Мэс заслын эмч тус роботыг удирдаж тухайн өвчтөний эрхтэнг ялгах, оёдол тавих, хайчлах, тайрах зэрэг маш олон үйлдлийг хийнэ. Энэхүү робот мэс заслын үйлчилгээг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хавдар судлалын үндэсний төв нэвтрүүлж байсан бол Улсын нэгдүгээр төв эмнэлэг хоёр дахь нь боллоо. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 10 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв