08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10:00 цагт: “Geological Issues of Central Asia 2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.
10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
11:00 цагт: “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр”, Монреалийн протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлт батлагдсаны 10 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх хэвлэлийн хурал БОУАӨЯ-ны хурлын танхимд болно.
14:00 цагт: “Уул уурхайн 7 хоног”-ийн нээлт Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болно.
14:00 цаг: “Тогтвортой шилжилтийг дэмжих санхүүжилт: Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, өрсөлдөх чадвартай Монгол Улсын ирээдүйг санхүүжүүлэх нь” үйл ажиллагаа “ZU Ballroom”-д болно.
-“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний IX хурал Улаанбаатар хотноо болж байна.
Орон нутагт:
Хөвсгөл: “Бүтээлч Хөвсгөлийнхөн Намрын ногоон өдөр-2026” үзэсгэлэн худалдаа Чингүнжавын талбайд эхэлнэ.
Өмнөговь: Хил хамгаалах байгууллагын 93 жилийн ой, “Хилчдийн өдөр”-ийг тохиолдуулан “Иргэн төвт төрийн үйлчилгээ” өдөрлөг болж байна.
Үзэсгэлэн:
-“Дэлхийг Монголд-Монголыг Дэлхийд” гэрэл зургийн үзэсгэлэн “Норпэй арт” галерейд гарч байна.
-Зураач, судлаач М.Батзоригийн “Гарц орц” гурав дахь бие даасан үзэсгэлэн “Б Контемпорари арт” галерейд гарч байна.
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст 2” бие даасан үзэсгэлэн "HUE" арт галерейд гарч байна.
-“Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарч байна.
-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд үргэлжилж байна.
Хилийн чанадад:
-БНХАУ-ын Шэньжэнь, Шанхай хотод Олон улсын дижитал эрчим хүчний экспо (International Digital Energy Expo-IDEE)-ын хүрээнд “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын форум: Ногоон эрчим хүч ба цахим шилжилт” хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа болж байна.
-Узбекистаны Самарканд хотод пара шатарчдын дэлхийн III олимпиад болж байна.
-Нидерландын Ситтард хотноо Монголын урлаг, соёл, уламжлал, хөгжмийг сурталчлан таниулах “Нүүдэлчид” үзэсгэлэн 9 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.
-ИБУИНХУ-ын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



