uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 16

Хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжихэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ

ByambadorjByambadorj


Боловсролын яам, Азийн сантай хамтран бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцэх зорилго бүхий зөвлөлдөх уулзалтыг хувийн хэвшлийн төлөөллийн оролцоотой өчигдөр зохион байгууллаа.

Энэхүү уулзалт нь хувийн хэвшлийн төлөөлөл нийгмийн сайн сайхны төлөө төрийн бодлого хэрэгжилтэд хамтран ажиллах цаашдын хамтын ажиллагаа болоод Монголын ирээдүй хойч хүүхэд багачууд номтой ойр өсөн хөгжих боломжийг бүрдүүлэхэд чухал юм. 

Монгол хүүхдийн хэл ярианы хөгжил, үгийн нөөц багасаж, хүүхэд хэлд орой орох, өөрийгөө илэрхийлэх чадвар суларч байгаа нь нийгмийн түүвэр судалгаагаар илэрч байна. Тухайлбал, Сүүлийн хоёр жилийн хугацаанд сургуульд бэлтгэсэн байдлын үнэлгээний хэл ярианы сургалтын чиглэлийн хүүхдийн хөгжлийн дундаж үзүүлэлт 67,8 хувьтай байгаа нь 10 хүүхэд тутмын 3 нь хэл ярианы хөгжлөөр сургуульд суралцах бэлтгэл хангааагүй байгаа юм.

Харин хүүхдийн тархи хамгийн эрчимтэй хөгжиж буй 0-5 насанд номтой ойр өсгөх нь хэл ярианы хөгжил, нийгэмшихүй, сэтгэн бодох чадвар зэрэгт эергээр нөлөөлж цаашдын суралцахуйн амжилт болоод амьдралын чанарын суурийг тавьж өгдөг байна.

Хүүхэд байнгын ном унших дадалтай болсноор:

• Хэл ярианы баялаг нэмэгдэж, байнга ном сонсдог хүүхдүүдийн үгийн сан хурдан тэлж, өөрийгөө илэрхийлэх чадвар нь сайжирдаг.

• Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар хөгжиж, номын дүрүүдийн үйлдэл, мэдрэмжээр дамжуулан хүүхэд бусдыг ойлгох (эмпати) болон өөрийн сэтгэл хөдлөлийг таньж сурдаг.

• Сургуульд амжилттай бэлтгэж, бичиг үсгийн суурь чадвар (үсэг таних, авиаг ялгах) эрт бүрэлдсэнээр сургуульд орохдоо дасан зохицох чадвар нь өндөр байдаг.

• Гэр бүлийн нандин холбоо үүсэж, ном унших үйл явц нь зөвхөн мэдлэг олгохоос гадна эцэг эх, хүүхдийн хооронд аюулгүй, дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ