uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 16

Угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн түлшийг 3750 төгрөгөөр худалдаанд гаргалаа

ByambadorjByambadorj


2026-2027 оны халаалтын улирал өчигдөр эхэлж, нийслэлийн долоон дүүрэгт борлуулалтын 440 цэгээр 2275 тонн шахмал түлш худалдаанд гаргажээ.

Тавантолгой түлш компани энэ улиралд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөд нийт 427 мянган тонн шахмал түлш нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүний 120 мянган тонн нь угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн шахмал түлш307 мянган тонн нь хагас коксон түлш байх аж.

Хагас коксон түлшийг арваннэгдүгээр сарын 1-нээс худалдаанд гаргана. Харин завсрын бүтээгдэхүүн буюу мидлингэн шахмал түлш худалдахгүй. Тэгвэл угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл нийслэлийн айл өрхийн хэрэглээнд нийлүүлнэ.

Түлшний үйлдвэр 24 цагаар ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хоногт 1300-1400 тонн шахмал түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 27.6 мянган тонн түлш нөөцөлсөн байна.

Одоогийн байдлаар 28.7 тонн хагас коксон түлшний нөөцтэй байгаа бол нийт 56.2 мянган тонн түлш нөөцөлжээ. Түлшний үйлдвэрийн нэгдүгээр цех савлагааны бэлэн байдлыг хангаж, 307 мянган тонн хагас коксон түлшийг савлан худалдаанд гаргахыг албаныхан мэдээллээ.

Хотула апплейкшнаар нэг шуудай угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн түлшийг 3750, хагас коксон түлшийг 5000 төгрөгийн үнэтэй худалдана. Савласан шахмал түлшийг гэрээт 38 компанийн 300 орчим тээврийн хэрэгслээр агуулах болон борлуулалтын цэгт тээвэрлэн хүргэж байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ