uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Онцлохууд

2026, 5-р сар 13

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Б.ЧАГНААДОРЖ ТОМИЛОГДЛОО

ByambadorjByambadorj


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр /2026.05.13/ хуралдаж компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо. Компанийн тамга тэмдгийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ.

Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нь “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж, үйлдвэрт техник, технологийн шинэчлэл хийж, ордын олборлолтыг нэмэгдүүлэн, экспортыг эрчимжүүлж, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн ажлын туршлагатай.No photo description available.

Н.Цэрэнсамбуу нь 2022 оны 11 дүгээр сараас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар, 2025 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд өнгөрсөн хугацаанд нүүрсний борлуулалтыг 1.8 дахин, борлуулалтын орлогыг 1.7 дахин, ачилтыг 1.8 дахин, биржийн борлуулалтыг 6.7 дахин, биржийн ачилтыг 3.9 дахин, биржийн экспортыг 4 дахин тус тус нэмэгдүүлсэн амжилттайгаар ажлаа хүлээлгэн өглөө.No photo description available.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ