uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Онцлохууд

2026, 10-р сар 08

Лионел Лорон тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.

ByambadorjByambadorj


Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч ноён Лионел Лорон тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.
 
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улстай 2028–2032 онд хамтран хэрэгжүүлэх дунд хугацааны баримт бичгийн төсөлд санал авах, хэлэлцүүлэг хийх бэлтгэл ажлын хүрээнд орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, боломжит түншлэл, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо.
 
Уулзалтын үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, орон нутгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл солилцов.
Талууд орон нутгийн тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалал болон нийгэмд чиглэсэн хөгжлийн зорилтуудын хүрээнд харилцан мэдээлэл, туршлага солилцож, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.May be an image of studying, table and textMay be an image of one or more people, people studying and textMay be an image of text

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ