uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Онцлохууд

2026, 6-р сар 16

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК "ТӨРИЙН ӨМЧИТ ТОП-10" АЖ АХУЙН НЭГЖИЙН ХОЁРДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

ByambadorjByambadorj


Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 2025 оны ТОП аж ахуйн нэгжүүдийг шалгарууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулан 1.7 тэрбум ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлж, улс болон орон нутгийн төсөвт нийт 1.7 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлснээр төрийн өмчит ТОП-10 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт эрэмбэлэгдлээ.

Энэхүү амжилтыг бүтээлцсэн нийт уурхайчин, ажилтан албан хаагчид, хамтран ажиллагч байгууллага, харилцагчдадаа талархал илэрхийлье.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь олборлолт, борлуулалтын үр ашгаа тасралтгүй нэмэгдүүлэн, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.No photo description available.No photo description available.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ