uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 11-р сар 02

Монгол улс ирэх 100 жилд хүүхдийн зуслангаа дахин сэргээж, мэргэжлийн түвшинд хөгжүүлнэ

ByambadorjByambadorj


Яармагийн дэнжид анхны гэр зуслан үүдээ нээснээс хойш хүүхдийн зуслан үе үеийн хүүхдийн нөхөрлөл, төлөвшил, хөгжил, нандин дурсамжийг бүтээлцсээр ирсэн. Зуслан бол хүүхэд бие дааж сурах, бусдыг ойлгож хүндлэх, багаар ажиллах, авьяас чадвараа нээх, амьдралын шинэ туршлага хуримтлуулах хөгжлийн хамгийн чухал орчин юм.
 
Монгол Улсад Хүүхдийн зуслан үүсэж, хөгжсөн түүхэн үйл явдал тохиож буй энэ онд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, зуслангийн хөтөлбөрөөр дамжуулан хүүхдүүдээ хөгжлүүлэх чухал арга хэмжээ, шийдвэрүүдийг хэрэгжүүлсээр байна.
 
Хүүхдийн зусланд Олон Улсын стандарт, хөтөлбөрийг нэвтрүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор Монгол Улсад анх удаа Олон Улсын зуслангийн захирал бэлтгэх “ICDC-2026” сургалтаар 32 захиралд олон улсын сертификат олгож, үндэсний сургалтаар 154 бүлгийн удирдагч багшийг бэлтгэв.
✅ “Хүүхдийн зуслангийн хөгжил–100” олон улсын онол, практикийн бага хурлыг зохион байгуулж, 10 орны 100 гаруй судлаач, төлөөлөгчийг оролцууллаа. Энэ нь зөвхөн түүхэн ойг тэмдэглэх арга хэмжээ бус, улс орнуудын сайн туршлагаас суралцаж, хүүхдийн зуслангийн хөгжлийн шинэ чиг хандлагыг тодорхойлох боломж байв.
 
“Монгол улсын хүүхдийн зуслан” арга зүйн гарын авлагыг ХГБХХЕГ-ын харьяа Сургалт, судалгаа, мэдээллийн төвөөс эрхлэн гаргахаар бэлтгэж байна. Мөн Боловсролын яамнаас “Хүүхдийн зуслангийн хөгжлийн жишиг хөтөлбөр”-ийг шинэчлэх ажлыг эхлүүллээ.
 
Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн тогтоолоор хүүхдийн зуслангийн чиглэлээр дагнан тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийг өмчийн хэлбэр үл харгалзан, газрын төлбөрөөс чөлөөлүүлэх, зуслангийн үйл ажиллагаанд хагас хувьсах зардлыг төрөөс дэмжих зэрэг асуудлыг судалж, шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна.
Хүүхдийн зусланд 2023 онд 52,909, 2024 онд 91,801, 2025 онд 86,348 хүүхэд хамрагдсан байна. Энэ 1,2 сая хүүхэдтэй манай улсын хувьд маш хангалтгүй тоо юм.
 
Өнгөрсөн 100 жил бол бидний бахархах түүх, харин ирэх 100 жил бол хүүхэд бүрийн хөгжих боломжийг дэмжих хамтын хариуцлага юм. Тиймээс, цаашид хүүхэд бүрийн хөгжлийг зуслангийн хөтөлбөрөөр дэмжихийн төлөө хөтөлбөр, мэргэшсэн байдал, орчин нөхцөл, чанартай зуслангийн тоог нэмэгдүүлж, шинэ түвшинд хүргэхэд анхаарч ажилласаар байх болно.
Хүүхдийн зуслангийн 100 жилийн хөгжил, ололт амжилт, алдаа оноо бүртээ хамт байсан ахмад үе, хүүхэд багачууд, албан хаагчдадаа болон хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт зуслангийн хамт олонд халуун баяр хүргэе.May be an image of textMay be an image of textMay be an image of textMay be an image of dancingMay be an image of one or more peopleMay be an image of one or more people and text
 
2026-10-26

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 1 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Ахмад настнууд суурьтэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурьтэтгэвэр авч эхэллээ