uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 11-р сар 02

Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ

ByambadorjByambadorj


Монгол Улсад шинээр байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааны нэхэмжлэлийг хүлээн авч байна.

УИХ-аас 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр анх удаа “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийг баталсан бөгөөд уг хууль 2026 оны 11 нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

DSC09998

Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдсан нь гэр бүл, хүүхэд, насанд хүрээгүй хүний хэрэг, маргааныг мэргэшсэн шүүхээр хянан шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж буй шүүх эрх мэдлийн салбарын чухал шинэчлэл юм.

Энэхүү шинэчлэлийн үндсэн зорилго нь хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах, гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргааныг мэргэшсэн түвшинд, хүн төвтэй хандлагаар шийдвэрлэхэд оршино.

viber-image-2026-11-02-11-17-12-010

Шинэ шүүхийн бүтцэд Хүүхэд, гэр бүлийн хэлтсийг байгуулж, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, түүний туслах, сэтгэл зүйч ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн.

Ингэснээр шүүх гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ зөвхөн хууль зүйн асуудлыг авч үзэхээс гадна гэр бүлийн нөхцөл байдал, хүүхдийн хэрэгцээ, сэтгэл зүйн онцлогийг мэргэжлийн түвшинд судалж, үнэлгээ, дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргах боломж бүрдэж байна.

viber-image-2026-10-21-15-30-49-639

Түүнчлэн эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг шүүхийн үйл ажиллагаатай уялдуулж, гэр бүлийн маргааныг талуудын харилцан ойлголцол, зөвшилцөлд тулгуурлан шийдвэрлэх, хүүхдийг эцэг, эхийн маргааны сөрөг үр дагавраас хамгаалах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ