Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, хотын үе үеийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл нийслэлийн түүхэн нүүдлийг мөнхжүүлсэн Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Их хүрээ 1778 онд сүүлчийн нүүдлээ хийж, өнөөгийн Улаанбаатар хот оршин буй Алтан тэвшийн хөндийн Хүн чулууны хонхорт суурьшсан түүхэн үйл явдлыг дурсах зорилгоор уг Гэрэлт хөшөөг босгожээ.

