uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Онцлохууд

2026, 3-р сар 26

Б.Ганхуяг хэмээх “тэсрэх бөмбөг”-ний цаг гүйцлээ

ByambadorjByambadorj


ШШГЕГ-ын дарга А.Намсаманд нүүрсний гэх хэргээр 3.9 жилийн ял сонссон “Эрдэнэс Таван Толгой” ХК-ний гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг хоригдох хугацаандаа ажил хийсэн шагналын хоног мөн шүүхэд байцаагдаж байх үедээ хоригдсон хоног зэрэг нэмэгдэж суллагдах хугацаа нь болсон хэмээн мэдэгдсэн. Түүнийг зүгээр нэг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ний гүйцэтгэх захирал асан биш харин нүүрсний хэргийн бүх зангилааг атгасан “амьд архив” гэдгийг хүн бүхэн мэднэ.

      Сонгуулийн "нууц" санхүүжүүлэгч үү?

Б.Ганхуяг бол зүгээр нэг тушаал биелүүлэгч байгаагүй. Тэр бол схемийг гардан гүйцэтгэгч, бүх гүйлгээг өөрийн гарын үсгээр баталгаажуулсан нэгэн байсан.  Сонгуулийн мөнгө ямар замаар боссон, ямар схемээр хэн хэн ашиг хүртсэнийг тэр бүгдийг мэднэ. Д.Амарбаясгалан өөрийгөө "ялалтын стратегич" гэж өргөмжилдөг ч, тэрхүү ялалтын ард байсан нууц гэрээнүүд, мөнгөний урсгал, хэн хэний дансанд хэдэн тэрбум орсон бэ гээд бүх тоо Б.Ганхуягийн толгой дотор бий.

 

"Би үхвэл баримт дэлгэгдэнэ шүү"

Түүнийг шоронд байхад эрүүл мэнд нь муудаж, "хорлогдсон байж магадгүй" гэх мэдээлэл ар гэрийнхнээс нь гарсан нь санамсаргүй зүйл биш байв. Энэ бол үнэндээ "Хэрэв би үхвэл бүх баримт дэлгэгдэнэ шүү" гэсэн цаад эздэдээ өгсөн хамгийн том сануулга, "амь даатгал" байсан байх магадлалтай. Шоронгийн хүйтэн хананы цаана тэрээр шатар тоглож буй мэт дараагийн нүүдлээ маш нарийн тооцоолж суусан биз.

 

Анд нарын "урвалт" ба шударга ёсны шоу

Нэгэн цагт мөр зэрэгцэж явсан анд найз нар болох Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар нь түүний нэр төр, эрүүл мэндээр золиос хийж, өөрсдөө "цэвэр" үлдэх “Шударга ёсны шоу”  хийсэн. Гэвч Б.Ганхуяг бол харизмтай, хүчтэй зан чанартай улс төрч. Тэр хэзээ ч дуугүй золиос болоод өнгөрөх хүн биш. Хоригдохоосоо өмнө ч "Би ганцаараа хийгээгүй, дээрээс өгсөн чиглэлийн дагуу ажилласан" гэж мэдэгдэж байлаа.

 

"Шүгэл үлээгч"-ийн дүрээр эргэн ирэхүй

Удахгүй Б.Ганхуяг яллагдагч биш, харин системийн ялзралыг илчилсэн "Шүгэл үлээгч"-ийн дүрээр эргэн ирэх нь. Түүний тоглолтын талбайг Т.Аюурсайхан хэдийн бэлтгэж, "Лхагвын тойм"  нэвтрүүлгээр ам нээсэн биз.

 

Халуухан хавар ирэх нь дамжиггүй

Б.Ганхуяг гарч ирснээр тэрээр "саарал кардинал" буюу арын гол тоглогчдын нэг болон хувирах бүрэн боломжтой. Л.Оюун-Эрдэнийн бүлэглэлийн хувьд энэ нь "тэсрэх бөмбөг" дээр сууж байгаатай л ижил. Хэрэв Ганхуягийн толгой дахь "архив" дэлгэгдвэл Монголын улс төрд жинхэнэ утгаараа "халуухан хавар" ирэх нь дамжиггүй. Ингээд “Шударга ёсны шоу”-ны хөшиг хаагдаж, “Шүгэл үлээгч”-ийн хөшиг нээгдэж буй.

Б.Есүжин

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ