uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Онцлохууд

2026, 3-р сар 27

Г.Занданшатар “Камиказе” нүүдэл хийх үү?

ByambadorjByambadorj


Засгийн газрын тэргүүн болсоноосоо хойш бараг л өдөр бүр улс төрийн  “дроны дайралт”-д өртөж буй Г.Занданшатар болон УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн иймэрхүү улс төрийн акц гарч ирнэ гэдгийг тооцоолоогүй байх бараг л боломжгүй. Энэ бүхэн тэднийг шоконд оруулж чадахгүй л болов уу.  Энэ хямралын хамгийн "хоржоонтой" зангилаа нь МАН-ын дүрмэнд“байгаа  "Намын дарга нь Ерөнхий сайд байна" гэсэн агуулга бүхий заалт нь төрийн гурван өндөрлөгийн тулгын чулууг шиг холбоог дотроос нь дэлбэлэх "тэсрэх бөмбөг" мэт л байна.  

МАНЖ-ийнханы  УИХ-ын дарга Н.Учралыг "Намын дарга хүн Спикер байж болохгүй" гэж шахаж буй нь түүнийг дүрмийн дагуу Ерөнхий сайдын суудал руу түлхэж буй хэрэг юм.  Хэрэв Н.Учрал Ерөнхий сайд болбол Занданшатар "автоматаар" улс төрийн тавцанаас арчигдаж, 2027 оных нь төлөвлөгөө нуран унана. Гэхдээ тэд тийм ч амар “шаг мад” тавиулчихгүй байх.

АН-ын гишүүд болон МАН-ын зарим гишүүд "Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй" гэсэн шалтгаанаар хуралдаа суухгүй байгаа нь хууль зүйн утгаараа ноцтой зөрчил юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар УИХ-ын  гишүүн нь чуулганы хуралдаанд биечлэн оролцох үүрэгтэй. "Намын дарга Спикер байж болохгүй" гэдэг нь хууль ёсны "хүндэтгэн үзэх шалтгаан" биш. Иймд энэхүү бойкот нь Үндсэн хуулийн 23.2-т заасан "Ард түмний элч"-ийн үүргээсээ татгалзаж, Төрийн эрх барих дээд байгууллагыг барьцаалж буй үйлдэл болно. Тэгэхлээр Ерөнхий сайд Г.Занданшатар хэрвээ маргааш  "Би бүлэглэлүүдийн шантаажинд орохгүй, Парламент ажлаа хийхгүй байгаа тул өөрийн хүсэлтээр огцорч байна" гэж зарлавал тоглоом орвонгоороо эргэнэ.

Энэ бол улс төрийн “Камиказе” нүүдэл буюу өрсөлдөгчиддөө томоохон цохилт өгч, “Би чамайг тэвэрч унана” гэдэг зарчим юм. Ингэвэл олон нийтэд харагдах байдал нь бүлэглэлийн шантаажинд ороогүй, эрх мэдэл албан тушаалд амиа тавин зууралдаагүй жинхэнэ манлайлагчийн дүр бүтэх нь гарцаагүй. Нэмээд УИХ-ын гишүүдийг Үндсэн хуулийн 23.2-т заасан “Ард түмний элчийн үүрэг”-ээсээ татгалзсан гэж үзвэл асуудал өөр тийшээ эргэнэ. Улс төрийн ямар ч бойкот тоглолт байж болох ч эцэстээ хуулийн эргэнд хашигддаг гэдгийг уг нь хаа хаанаа харсан л баймаар. 

Б.Есүжин

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ