uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Онцлохууд

2026, 4-р сар 06

Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна

ByambadorjByambadorj


Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд хуралдаж байна

Хуралдаанаар Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэл, хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэж байна. Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн баасан гарагт Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг УИХ-д танилцуулж ёсчилсон. Тэрбээр тус үеэр хэлэхдээ, “Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөс хамаарах бүхнийг хийх болно.

Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслан зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна” хэмээн мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ