uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 4-р сар 10

Монгол Улсыг тэсэлгээний бодисын хоригт оруулахгүй

ByambadorjByambadorj


Монгол Улс ОХУ-ын тэсэлгээний бодисын экспортын хоригт орохгүй. 

Учир нь Ойрх Дорнодын дайны нөхцөл байдлаас үүдэн, ОХУ-ын тэсэлгээний бодисын экспортын хоригоос шалтгаалж манай аж ахуйн нэгжийн захиалсан тэсэлгээний бодис гацах, ОХУ захиалга авахгүй зэрэг асуудал үүсээд байсан юм. Үүнийг шийдэхээр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковийг хүлээн авч уулзах үеэрээ Монгол Улсыг тус хоригт оруулахгүй байхаар тохиролцож баталгаажуулсныг тус яам мэдээллээ. 

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Монгол, Оросын уламжлалт, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, найрамдалт хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай өргөжиж буйд талархал илэрхийлсэн байна.

Түүнчлэн Монголын талаас газрын тосны бүтээгдэхүүний үнэ тэр дундаа дизель түлшний нийлүүлэлтийг таслахгүй байх, хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх тодорхой санал тавьсан байна. Удахгүй АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Москва хотод очиж дээрх тавьсан асуудлаар ОХУ-ын эрх бүхий төлөөлөлтэй үргэлжлүүлэн ярилцахаар тохиролцжээ.

Уул уурхайн салбарт нэг тонн нүүрс олборлоход дунджаар 0.2-0.5 кг тэсрэх бодис хэрэглэдэг байна. Манай улс жилд 200 мянган тонн орчим тэсрэх бодисын түүхий эд импортолдгийн дийлэнхийг БНХАУОХУ-аас нийлүүлдэг ажээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ